ЗОРИЛГО - БОЛОМЖ БОЛОМЖ БОЛОМЖ

07 2014.01
4 жил, 6 сар өмнө

Бүгдэд нь шинэ оны мэнд!

Шинэ он солигдох үед "би өнгөрсөн жил юу хийж бүтээв" гэдгийг өөрөөсөө асууж дараа жилийн эхний өдрүүдэд, эсвэл өмнөх жилийн сүүлийн өдрүүдэд шинэ жилийнхээ хийж бүтээх зүйлийн талаар, том зорилгодоо хүрэх жижиг зорилтуудын талаар бодож төлөвлөж байх нь өөрийнхөө төлөө хийж буй миний чухал ажил юм.

Яг энэ цаг үетэй зэрэгцээд "Хувь Хүний Хөгжлийн Институт"-н сургалтанд хамрагдах боломж олдлоо. Энэ сургалт мөн адил Зорилго - Төлөвлөгөө - Цаг төлөвлөлтөө зорилготойгоо холбох талаар байсан юм. Сургалтанд хамрагдсан бүх хүнд "Амжилтын Хөтөч 2014" хуанлитай номыг өгсөн. Энэ нь миний дотроо бодоод зохицуулаад явдаг байсан зарим нэг зүйлсийг бичиж тэмдэглэхэд, дараа нь дүгнэхэд их хэрэг болох гарын авлага болох юм шиг байна.

Зорилго

Би, миний хувьд нэгэн агуу, хийсвэр бус зүйлд хүрэх зорилготой. Энэ зорилгодоо яаж хүрэх, зорилгодоо хүрэхийн тулд ямар зорилтуудад хүрэх талаар их бодож, төлөвлөж янз бүрээр үзэж байж билээ. Яг амьдрал дээр хүний хүссэн зорилго бүхэн төлөвлөсний чинь дагуу болохгүй байв ч ямар нэгэн шинэ боломж байдаг юм байна гэдгийг маш сайн ойлгож авсан юм. 

Тиймээс хэн боловч ямар нэгэн зорилгыг өмнөө тавин зорих нь таны амжилтыг нэг алхам ч болов урагшлуулах шат нь болно. 

Хэрэв чамд ирээдүйд хийхээр бодож, мөрөөдөж явдаг зорилго байхгүй бол өнөөдөр гарсан бэрхшээл бүхэн таний амьдралын цагийг дэмий үрсээр байх болно. 

Танд амжилт хүсье

Бүх эрх хуулиар хамгаалагдсан. © 2013 Tuguldur.me
by