Кока Кола-гаа надтай хуваагаарай :)

31 2015.07
2 жил, 11 сар өмнө

Дэлхий дээрх хамгийн өндөр үнэлгээтэй брэнд бол "Coca Cola" юм. Тиймээс тэдний хийж байгаа маркетингийн кампанит ажлуудыг байнга судалж, суралцаж байх хэрэгтэй байдаг юм. Саяхан Монголд үйлдвэрлэж буй Кола ундааны шошгон дээр "Наадам", "Бахархал" гэсэн бичиг байхыг олж харлаа.


MCS Coca Cola компани наадамд зориулж энэхүү ажлыг хийжээ. Энэ нь зөвхөн Монгол улсад бус дэлхийн олон улс оронд хэрэгжүүлж буй кампанит ажлын нэг хэсэг нь болж байгаа юм байна.

Дэлхийн ихэнх улсад нийт хүн амын 90% нь нэгнийгээ маш цөөн нэрээр дууддаг гэсэн судалгаа гарчээ. Манайд бол нөгөө Батаа, Доржоо гэдэг шиг юм байна л да. Үүнийг Coca Cola энэ жилийн маркетингийн компанит ажил болгоод байна. Энэхүү ажлыг өмнө нь туршиж байсан бөгөөд дэлхий даяар борлуулалтаа 8% өсгөж байсан юм байна. Кампанит ажил хэрэгжиж эхэлсэнээс 6% өсөлтийг үзүүлээд байгаа юм байна.

Coca Cola аа Төгөлдөртэй хуваагаарай :)




Бүх эрх хуулиар хамгаалагдсан. © 2013 Tuguldur.me
by