Мэдээллийн зөрүү худалдан авалтад нөлөлөх нь

10 2014.01
4 жил, 8 сар өмнө

Бүтээгдэхүүний сав баглаа боодолд тухайн бүтээгдэхүүний шинж чанарыг илэрхийлсэн хэд хэдэн тэмдэг, тэмдэглэл байдаг. Үүнийг ач холбогдлыг хэрэглэгч нар тэр бүр анзаардаггүй. Миний хувьд ч мөн адил хугацаа болон зарим нэг зориулалтыг нь хараад л худалдан авалт хийдэг. 

Бүтээгдэхүүн бүр өөрийн онцлог, үйлдвэрлэсэн улс, тэдний соёл зэргээс хамаараад маш олон төрлийн тэмдэгтийг сав баглаа дээр тэмдэглэх байдлаар ашигладаг.

Саяхан Facebook цахим хуудсаар доорх зураг тайлбарын хамтаар маш олон хүнд хүрсэн байна. Энэ тухай зөвхөн Монгол хэл дээр бус хэд, хэдэн улсын хэлээр нийтлэгдэн олон нийтийн хуудсуудаар болон бусад цахим хуудсуудад нийтлэгдсэн байна. 

Энэ тэмдэг нь тухайн бүтээгдэхүүний түүхий эдийн талаарх мэдээллийг хүргээгүй бөгөөд үйлдвэрлэлийн явцыг шалгахад ашигладаг тэмдэглэл юм.

Манай улсад үйлдвэрлэж, импортолж, худалдаалж буй бүтээгдэхүүн бүр өөрийн бүтээгдэхүүн дээрх тэмдэгтүүдийг хэрэглэгч нарт мэдээлж байвал, энэ зэргийн эрсдэлээс бага ч болов хамгаалагдах юм. 

Бүх эрх хуулиар хамгаалагдсан. © 2013 Tuguldur.me
by