Удирдах зөвлөл дэх Маркетингийн шинэ дүр

27 2013.02
5 жил, 8 сар өмнө

Сүүлийн жилүүдэд томоохон бүтэцтэй компаниудад CMO /Chief Marketing Officer/ нь ихээхэн яригддаг албан тушаал болж байна. Дэвшилтэт медиагийн үр дүнд гарч буй маркетингийн томоохон өөрчлөлт шинэчлэлт өсөлтийн дагуу компанид маркетингийн үүрэг роль компаний стратеги болон санхүүд ихээхэн байгааг ойлгож эхэлж байна. Тэгсэн ч гэсэн CFO /Chief Financial Officer/-н албан тушаалдаа байх хугацаа 4-5 жил байдагтай харьцуулахад CMO-ийн албан тушаалдаа байх хугацаа нь 2-3дахин бага байна. Тийм ч олон компани өөрсдийн удирдлагын багтаа маркетингийн ажилтантай байдаггүй. Тэгэхээр компаниудад CMO хэрэгтэй юм уу эсвэл зөвхөн CMO-ийн дүр төдий хүн хэрэгтэй юу гэсэн асуулт гарч ирнэ. Энэ нийтлэл нь энэ асуултад хариулт олох мөн компаниудад арай илүү стратегийн чиглэл санал болгох болно. Яагаад Маркетингийн ахлах мэргэжилтэн /Chief Marketing Officer/ хэрэгтэй вэ? Бизнесийн хүрээ тэлэхийн хэрээр маркетинг ч бас илүү өргөн хүрээний стратегит оролцоно. Хэрэглэгчдийн талаарх мэдлэгийг CEO болонудирдах зөвлөлийн бусад гишүүдэд ойлгомжтой байдлаар тайлбарлах, тэдний төвшинд ярилцах мэргэжилтэн шаардлагатай болсон юм. Мөндараах үр ашиг гарах тул компаниудад CMO хэрэгтэй:

Маркетингийг компанийн бизнес стратегитэй нэгтгэх хэрэгтэй

Шинэ технологи, идэвхижүүлэлтийн шинэ сувгууд, илүү хүчирхэгжсэнхэрэглэгч нар өрсөлдөөнийг илүү хүчтэй болгож байна. Тиймээс маркетингийг илүү стратегийн түвшинд хэлэцэж шийдвэр гаргах хэмжээнд хүрсэн. Маркетинг 4П-ээр хязгаарлагдахааргүй болжээ. Захзээлийн болон хэрэглэгчдийн талаарх гүн гүнзгий мэдлэгээ ашигланстратеги төлөвлөлтөнд маркетинг гол үүрэг гүйцэтгэх хэрэгтэй.Корпорацийн стратеги нь ямар зах зээл дээр өрсөлдөх, ямар сигментийгзорилтод зах зээлээ болгох, зах зээлд ямар аргаар нэвтрэх, ямарстратеги ашиглах, ямар хүмүүстэй хамтрах зэрэг мэдээллүүдмаркетингийн албанаас гардаг. Энэ болгоныг үр ашигтай болгохын тулдудирдах зөвлөлд ойлгуулах чадвартай маркетингийн мэргэжилтэнзаавал байх хэрэгтэй болж байгаа юм. Үүний сонгодог жишээ нь Apple компанийн iPhone бүтээгдэхүүн юм. iPod ба iMac 2-ын амжилтанд Apple ханаж болох байсан. Маркетингийнханхэрэглэгч нарыг байнга сэтгэл хангалуун байлгах хэрэгтэй гэдгийгойлгож хэрэглэгч нарынхаа хангагдаагүй хэрэгцээг хангахын тулд тэдөөрсдийн өсөлтийн стратегийг боловсруулсан. Маркетинг Apple-ийн стратегид чухал үүрэг гүйцэтгэсэн.

Удирдах зөвлөл хэрэглэгчийн хооронд холбоо тогтоох

Аливаа байгууллага шинэчлэл ба маркетинг гэсэн хоёрхон л үүргийг гүйцэтгэдэг. Хэдийгээр компани шинийг санаачилдаг сэддэг, удирдах төвшиний мэргэжилтнүүд нь чадвартай, ажилчид нь хичээл зүтгэл сайтай байсан ч хэрэглэгчидтэйгээ холбогдож чадахгүй бол амжилтанд хүрч чадахгүй. Удирдах ажилтнууд хэрэглэгчдийн ирүүлсэн санал хүсэлтийг харгалзан үзсэний үндсэн дээр стратегийн шийдвэрээ байнга өөрчлөн шинэчилж байх хэрэгтэй. Ингэхдээ хэрэглэгчдийн үнэ цэнэ юу вэ?, хэрэглэгчид компаний хамтын үнэ цэнийг бий болгоход хэрхэн туслах вэ? гэдгийг анхаарах нь чухал. Маркетингийн албаны дарга нар компанийн нөөц хэрэглэгчдийн өөрчлөгдөж буй хэрэгцээнд хэр сайн нийцэж байгааг буюу хэрэглэгчид сүүлийн үед юуг хүсэх болсон талаарх шинэ мэдээллийг Удирдах зөвлөл болон гүйцэтгэх захиралд байнга өгч байх үүрэгтэй. Levis Strauss, Sony, Toyota, Nike, Singapore Airlines зэрэг компаниуд нь хэрэглэгчдийн юу хүсч байгааг мэдэрч чаддаг, тусгаж ажилладаг тэргүүлэгч компаниуд юм. Удирдах зөвлөлийн баг болон гүйцэтгэх захиралд хэрэглэгчид болон зах зээлийн сүүлийн үеийн мэдээллийг тогтмол мэдэгдсэнээр маркетинг нь нэгдсэн стратегид голлох үүрэг гүйцэтгэдэг.

Хэрэглэгч төвтэй байгууллагыг бий болгох

Хэрэглэгчид тоолж баршгүй олон сонголтоос өөрийн сонголтыг хийх боломжтой болсон өнөө үед урт хугацааны үнэнч хэрэглэгч, тогтвортой өрсөлдөх чадвар зэрэг давуу талуудыг олох нь бэрхшээлтэй болоод байна. Эдгээр давуу талуудыг олж аваад байгаа болон олж авч чадахгүй байгаа компаниудын хооронд дараах ялгаа байдаг. Энэ нь нэгдсэн нэг чиглэл юм. Хэрэглэгчид чиглэсэн, хэрэглэгч төвтэй компаниуд загваричилгаа хийх, үйл ажиллагаа явуулах гэх мэт бүхий л талуудад хэрэглэгчийг харгалзан үздэг. Хэрэглэгч төвтэй байгууллагыг бий болгохын тулд тухайн компанийн ажилтан бүрт энэхүү ойлголтыг суулгах замаар компанийн эд эс бүрт онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Үүнд байгууллагын соёл, бүтэц, нэгдсэн бодлого гээд бүгд хамаарна.

Маркетингийн албаны дарга нарт тулгардаг бэрхшээлүүд

Маркетингийн албаны дарга нар компанийн стратегийн шийдвэрийг гаргах үйл явцад оролцдоггүй тул хэд хэдэн асуудлуудтай тулгардаг. Эдгээрээс хамгийн түгээмэл томоохон асуудлуудаас дурьдвал:

Маркетингийн үр дүнг хэмжих: Маркетинг нь санхүү, үйлдвэрлэл гэх мэт компанийн бусад салбаруудаас үндсэндээ өөр байдаг. Маркетинг нь хүмүүстэй харилцаа холбоо тогтоон ажилладаг тул машин шиг тооцоолон гаргах боломжгүй, урьдчилан таамаглашгүй байдаг. Тиймээс маркетингийн арга хэмжээ болон түүнээс гарах үр дүнгийн хооронд цаг хугацааны зөрүү гардаг. Мөн маркетингийн үр дүнг хэмжихэд санхүүгийн болон санхүүгийн бус хэмжигдэхүүнүүдийг хамрах шаардлагатай болдог тул нөөцийг бүрэн хуваарилах болон компанийн хөгжилд шууд нөлөөлөхөд бэрхшээлтэй байдаг.

Маркетинг нь компанид гол үүрэг гүйцэтгэдэг болохыг тайлбарлах: Олон компаниуд маркетингийг зар сурталчилгаа болон борлуулалтын албатай адилтган үздэг. Гэвч маркетинг нь байгууллагын стратегийн чиглэл болж өөрчлөгдөөд олон жил өнгөрөөд байна. Маркетерүүд нь хэрэглэгчид болон бусад хувь эзэмшигчдийн талаар мэдээлэлтэй байдаг тул дотоод нөөц бололцоог хөшүүрэгдэх гол үүргийг гүйцэтгэдэг. Энэхүү гол үүргийг маркетер хүн байгууллагын албан тушаалтнуудад мэдэгдэж, сануулж байх хэрэгтэй.

Маркетингийн албаны дарга ба нэгдсэн удирдах зөвлөл Дэвшилтэт мэдиаг дэмжих. Интернэт болон олон нийттэй харилцах мэдээ мэдээллийн сүлжээ цахим хуудсууд /Social media/-ын хэрэглээ нэмэгдэж, байгууллага бүр онлайн бүртгэлтэй болохыг хичээж байгаа энэ үед маркетерүүдэд маркетиингийн үр дүнг хэмжих таатай нөхцөл боломж үүсч байна . Хэрэглэгчдийн цахим хуудас дээр хэр удаан цагийг өнгөрүүлж байгааг болон хэдэн удаа цахим хуудсаар зочилсон гэх мэт мэдээллийг авах боломжтой программууд бий болсон тул тэдгээрийг ашиглан хэмжих хэрэгтэй. Энэхүү хэмжих боломжийн талаар гүйцэтгэх захирал зэрэг албан тушаалтнуудад мэдэгдэж байх нь чухал.

Дотоод сургалт: Маркетингийг удирдах түвшинд хүргэж ажиллахын тулд маркетингийн албаны дарга нар компанийн үйл ажиллагааны стратегийн чухал хэсгүүдийг мэдэж байх шаардлагатай. Ингэснээр удирдлагуудтай ярилцан ойлголцох боломжийг бүрдүүлэх бөгөөд дотоод нөөцийг зөв хуваарилах, идэвхижүүлэх боломжтой болно. Үүний үр дүнд ашиг нэмэгдэж, эерэг үр дүн гарна.

Тайлбар: Энэхүү нийлэл нь маркетингийн тухай ерөнхий ойлголтыг өгөх зорилготой бөгөөд ирээдүйд аливаа байгууллагууд маркетингийг буюу маркетингийн хэлтэсийг үйл ажилагааныхаа төв болгон ажиллах шаардлагатай болохыг харуулах чиглэлтэй юм.

Бүх эрх хуулиар хамгаалагдсан. © 2013 Tuguldur.me
by