Уриа үгээ зөв сонго

12 2013.01
5 жил, 10 сар өмнө

 Чихэнд хоногшисон УРИА үгнүүд бидэнд нилээн олон бий. 

Ямар нэгэн үгийг, эсвэл уриаг олон хүний чихэнд хоногшуулж түүнийгээ бизнестээ ашиглах нь бидэнд илүү ашигтай юм байна. 

Жишээ нь Cocacola компани өөрийн 3 төрлийн савалгаа бүхий ундаануудаа Түмний, Бидний, Хүслийн гэж нэрэлсэн бол түүний дараа үйл ажиллагаа эхлүүлсэн Pepsi нь 2 төрлийн савалгаатай хэдий ч ямар нэгэн нэр өгөөгүй. Хүмүүст дэлгүүрт орж ирээд Түмний Pepsi авая гэж ярьж байна. 

Үүнтэй нэгэн адилаар бид байгууллагын уриа, хэрэглэгчид чиглэсэн үгнүүдээ янз бүрээр сонгодог үүний тод жишээ нь Mobicom тэд өөрсдийн уриа үг болох "Таны гарт ертөнцийг атгуулна" үгийг шинэчилж "Таны тэмүүлэл биднийг хөтлөнө" болгосон. Магадгүй хэрэглэгчид муугаар бол тухайн компанийг өмнөх уриа үгийг гүйцэлдүүлж чадахгүй болсон, харин сайнаар бол илүү амьдралд ойрхон уриа сонгосон байна гэж үзэж болох. Аль ч хувилбарт эрэсдэлд орж байгаа хэрэг. Үүний адидлаар Pepsi international компани нь өөрийн уриа үг, маркетингийн стратегийг маш олон удаа өөрчилдөг. 

Тиймээс бид өөрсдийн Эрхэм зорилго, Зорилтууд зэргээс илүү үйл ажиллагаагаа илтгэсэн уриа үгийг сонгон бизнестээ ашиглаж байх нь зөв.

Жишээ нь нэг дундаж хоолны газар байг. Тэнд янз бүрийн хоол хийгддэг байж болно. Тухайн байгууллага маш өндөр зэрэглэлийн технологи ашигладаг байж болно. Гэвч тэнд хоол идээд гарах хүмүүст тэр хоолыг яаж хийж байгаа болон хэдэн төрлийн хоол хийж чаддаг эсэх нь тийм ч чухал зүйл биш болж таарч байна. Тиймээс магадгүй иймэрхүү хоолны газрын хувьд Эрүүл, Хурдан гэсэн 2 үгийг ашиглан өөрийн уриаг гаргах хэрэгтэй гэсэн үг. 

Та ямар нэгэн бизнес эрхэлдэг бол, эхлүүлэх гэж байгаа бол өөрийн УРИА үгийг үйл ажиллагаатайгаа холбож сайтар бодож байж гаргаарай.

Бүх эрх хуулиар хамгаалагдсан. © 2013 Tuguldur.me
by