Хувцас солих өрөөний Секс бичлэг Маркетингийн илбэ биш

16 2015.07
3 жил өмнө

Японы хувцас жижиглэн худалдааны Uniqlo брендийн Бээжин дэх салбарын хувцас солих өрөөнд хийгдсэн гэх Секс хийж буй бичлэг Хятадын Weibo болон WeChat зэрэг олон нийтийн сүлжээгээр Viral болон тархажээ.

Энэхүү нэг минутын бичлэг хэрхэн тарсан, бичлэгийг хэн хийсэн, анх хэн, хэзээ цацсан нь тодорхой байгаа бөгөөд үүнийг Маркетингийн нарийн зохион байгуулсан ажил гэж Хятадын цагдаа нар сэжиглэж байгаа юм байна.

Uniqlo компани уг бичлэгт бид ямар нэгэн зорилгоор оролцоогүй гэж Weibo дээр мэдэгдэл гаргасан. Мэдэгдэлдээ "Манай дэлгүүр нийгмийн шударга ёсыг баримталдаг, энэ нь манай хувцас солих өрөөнд ч үйлчилдэг. Хэн нэг нь Uniqlo брэндийн логог оруулан бичлэгийн хэсгээс зураг болгон фудволк хэвлэн гаргаж уг бичлэгийн бурууг Uniqlo брендэд үүрүүлэхийг оролдож байна" гэсэн байна.

Энэхүү бичлэгийг гар утас болон видео бичлэг хийхэд ашигладаг төхөөрөмжийг борлуулахад ашиглаж байгааг одоо ч гэсэн цахим худалдааны Taobao цахим хуудсаас харж болно.

Uniqlo 2015 оны байдлаар БНХАУ-д 368 дэлгүүр, Хонг Конг-д 25 дэлгүүр, Тайваньд 55 салбар дэлгүүртэй асар том сүлжээ юм.

Секс бол олон нийтийн анхаарлыг татах хамгийн том сэдэв юм.

Uniqlo


05.1


t-shirt


Бүх эрх хуулиар хамгаалагдсан. © 2013 Tuguldur.me
by